Нүүр хуудас > Мэдээлэл > Сум дундын шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баяр болж өндөрлөв

Сум дундын шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баяр болж өндөрлөв


28-09-2016, 18:26. Зохиогч: admin

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Ойн арга хэмжээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн П.Батсайхан хүрэлцэн ирж баяр хүргэн Монгол Улсын Дээд шүүхийн 
Ерөнхий шүүгч Ц.Зориг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж нарын мэндчилгээг унишин сонсгож, шүүгч ажилтнуудад Улсын Дээд шүүхийн болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шагнал гардуулав.

Баярын хурлын дараа зочид төлөөлөгчдөдСайхан сумын Соёлын ордны уран бүтээлчид болон Сум дундын шүүхийн шүүгч, ажилтнуудын хамтарсан хүндэтгэлийн концерт тоглож сонирхуулав.




Бусад