Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; xmlParser has a deprecated constructor in /home/courtkho/public_html/engine/classes/rss.class.php on line 18 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ > Хэвлэх > Сайхан Сум дахь Сум дундын шүүхэд Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажиллалаа
Нүүр хуудас > Мэдээлэл > Сайхан Сум дахь Сум дундын шүүхэд Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажиллалаа

Сайхан Сум дахь Сум дундын шүүхэд Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажиллалаа


3-10-2016, 08:36. Зохиогч: admin

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тулгуурлан хөдөө, орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагааг сурталчлах, ил, тод, нээлттэй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд орон нутаг дахь шүүхийн үйл ажиллагааг сурвалжлан бодит мэдээллийг хэвлэл мэдээллээр түгээх зорилгоор Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Э.Золбоо, мэргэжилтэн Г.Буянхишиг, МҮОНРТ-н сэтгүүлч н.Алтанхишиг, С1 телевизийн сэтгүүлч н.Рэнцэнханд нар 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сайхан Сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт ажиллалаа.

МҮОНРТ болон С1 телевизийн сэтгүүлчид болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс тус шүүхийн үйл ажиллагаа болон "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд иргэд олон нийтрүү чиглэсэн, тэдэнд шүүхийн үйл ажиллагаа нээлттэй ил тод, шуурхай хүрч байгаа талаарх тайлантай, мөн шинээр хийж хэрэгжүүлсэн иргэд олон нийтэд хүртээмжтэй, шуурхай хүрч байгаа мэдээллийн дэлгэц, Сум дундын шүүхийн тамгын газар шүүхийн Мэдээлэл лавлагааны салбар болон бусад ажлуудтай танилцаж энэ талаар сурвалжилж бусад шүүхүүдэд хэрэгжүүлэх, шинэ соргог ажил болсныг онцоллоо.


 

Сайхан Сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар


 
 


Бусад