Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм


3-11-2014, 16:42. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Хуралдаанаар (1) "Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай”, (2) "Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай”, (3) Зарим шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай, (4) "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнах тухай, (5)"Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж олгох журам”-ыг батлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэн баталлаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл


Бусад