Нүүр хуудас > Мэдээлэл > “Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа


21-10-2016, 15:05. Зохиогч: admin


Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, Монгол Улсын Улсын Их Хурлаар 2015 оны 06 сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн "Захиргааны ерөнхий хууль”-ийн үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтын онцлог, уг хуулийг хэрэглэх мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх зорилготой "Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа удирдан явуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, бүтэц, онцлог зохицуулалт, хэрэглээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, сургалтад оролцогчдод онол, хууль хэрэглээний мэдлэг эзэмшүүллээ.

Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчид, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн нийт ажилтнууд, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нар болон хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Мөн орон нутгийн 27 шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагчид онлайнаар холбогдож тус сургалтад хамрагдлаа.



Бусад