Нүүр хуудас > Мэдээлэл > Олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна
Олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна24-10-2016, 17:35. Зохиогч: admin |
Шүүхийн тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчилах ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь төр, хувийн хэвшилийн байгууллагын ажилтнуудад "Шүүхийн шинэтгэлийн үйл явц, үр дүн”-гийн талаар мэдээлэл хийх ажлыг Гал түймэр унтраах, аврах 61-р анги дээр зохион байгууллаа.
Гал түймэр унтраах, аврах 61-р ангийн алба хаагчдад Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Шүүгчийн туслах Ч.Нарангэрэл, Эвлэрүүлэн зуучлагч А.Ган-Од нар мэдээлэл хийлээ.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг "Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-г танилцуулж, "Цахим шүүх”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн талаар мэдээлэл хийлээ., Эвлэрүүлэн зуучлагч А.Ган-Од "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог давуу тал”, "Хэлцэл байгуулахад анхаарах зарим зүйл” сэдвээр мэдээлэл хийлээ Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд техникийн туслалцаа үзүүлж ажиллалаа.
Шүүгчийн туслах Ч.Нарангэрэл "Шүүхийн бүтэц, тогтолцоо”, "Нөлөөллийн мэдүүлэг”-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр алба хаагчдыг санал асуулгад хамрууллаа. Бусад |