Нүүр хуудас > Мэдээлэл > Монголын шүүхүүд гологдол байр, “айлын хаяа” бараадан үйл ажиллагаа явуулж байна

Монголын шүүхүүд гологдол байр, “айлын хаяа” бараадан үйл ажиллагаа явуулж байна


25-10-2016, 13:48. Зохиогч: admin



Монгол улсад шүүхийн шинэчлэл амжилттай сайн хийгдэж байгаа. Үүнийг гадаадын экспертүүд ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхийн шинэчлэлдээ анхаарсан шиг шүүхүүдийн байранд анхаарахгүй бол гаргасан амжилтаасаа ухарч болзошгүй байна.


Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 115 шүүх 46 байранд үйл ажиллагаа явуулдаг. Харин үйл ажиллагаа явуулж байгаа 46 байрны 36 нь өөрийнх бусад нь "айлын хаяа” бараадан үйл ажиллагаа явуулж байна. ТодруулбалГовь-Алтай, Баянхонгор, Ховд, Увс, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ аймгийн шүүх тус аймгийнхаа прокурортой хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын "Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээслэж үйл ажиллагаа явуулдаг.Багануур дүүрэг, Архангай аймгийн шүүхЗасаг даргын Тамгын газрын мэдлийнбайранд байрлаж байна.Энэ нь нэг талаас шүүх хараат бус ажиллахад сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл юм. Шүүхийн тухай хуулийн 29.4-д Шүүхийн байранд шүүх таслах ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Гэвч төсөв мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар Монгол улсын шүүхүүд "айлын хаяа хатавч” бараадан үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс болж олон сөрөг тал гарч болзошгүй байна. Нэг жишээ,Аймгийн ЗДТГ-т байрлаж байсан Захиргааны хэргийн шүүх Засаг даргын эсрэг шийдвэр гаргсан. Үүнд Засаг ноён эгдүүцэхдээ "Манай байрнаас зайлаарай” хэмээн хөөж, шүүхийн хараат бус байдалд халдсан тохиолдол гарсан. Энэ тухай шүүхийнхэн бүгд мэддэг юм билээ.


Шүүхийн өөрийн 36 байр нь бас л асуудалтай. 36 байрны 15 нь 26-40 жил болсон болохоор их засвар хийх шаардлагатай, зургаан байр нь 40 болон түүнээс дээш ашиглаан болохоор актлагдсан буюу хугацаа дууссан байгаа юм. Үүнийг хоёр шүүхийн байрлаж байгаа байраар жишээ татъя.Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 40500 иргэний маргааныг шүүх шийдсэн. Үүнээс 11000 иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд, 10000 орчим хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд шийджээ. Өөрөөр хэлбэл, иргэний маргааны 50 гаруй хувийг шийдвэрлэдэг энэ хоёр шүүхХан-Уул дүүргийн "голсон” байр, акталсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Дээврээс нь ус гоождош, өрөө тасалгаа хүрдэггүй, шүүх танхим нь стандарт бус гэх мэтээр тоочоод байвал зовлон ихтэй. Ядаж дусаал гоождог байрандаа хийх төсөв байдаггүй ажээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал төсөвлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, шинээр байшин барих, их засвар хийх, тавилга тоног төхөөрөмж худалдаж авах зардалгүй гурван жил боллоо. Шүүхийн цогцолбор барилгын эзэмших эрхийг Хууль зүйн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөл шилжүүлж авахаар тохиролцсон. Төсөвт мөнгө шийдэгдвэл энэхүү барилгыг ахиулах төлөвлөгөө байна. Одоогоор шүүхийн 5 байрны ашиглалтын хугацаа дуусч актлагдсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хэргийн 6 шүүх байрны хувьд асуудалтай байна. Иргэний маргаан жил ирэх тутам ихэсч байгаа үед байрны тулгамдал шүүхийн үйлчилгээ үзүүлэхэд тун хүндрэлтэй байна”гэж хариулж байсан.

 

 

Тэгвэл гадаадыг шүүхүүд ийм байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

Английн шүүхийн байр


 


АНУ-ын шүүхийн байр



 

БНХАУ-ын шүүхийн байр



 

Герман улсын шүүхийн байр



 

ОХУ-ын шүүхийн байр


 

 

Францын шүүхийн байр


 

 

Харин манай шүүхүүдийн байр нэг ийм.




 

Шүүхийн хараат бус байдалд шүүгчийн цалингаас гадна шүүхийн байр савны асуудал чухал. Дээр дурьдсан баримт, зургуудаас шүүхийн байруудыг шинэчилдэггүй юмаа гэхэд ядаж Буянт-Ухаад баригдаж байгаад санхүүжилт нь зогссон Шүүхийн ордонг бариад өгчихвөл нилээн хэдэн байрны асуудал шийдэгдэхийг бодлого гаргагчид анхаарна биз ээ.


А.Баярмаа

 

Эх сурвалж: https://www.dorgio.mn/p/60355


Бусад