Шүүхийн ажилтнууд "Цемент шохой” ХК-ний инженер, техникийн ажилтнуудад мэдээлэл хийлээ.
Цагдаагийн тасгийн шүүх, шүүгчий аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч Б.Анхбаяр "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах” журам, хэсгийн үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг "Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-гээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд " Шүүхийн бүтэц, тогцолцоо”, "Нөлөөлийн мэдүүлэг”-ийн талаар
Эвлэрүүлэн зуучлагч А.Ган-Од " Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал”, " Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх маргааны төрөл”-өөр
Мөн энэ үеэр Цементийн үйлдвэрийн ажилтнуудаас шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтийг авлаа.