Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ

Шүүхийн зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ


21-12-2016, 14:55. Зохиогч: admin

Шүүхийн зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ


"Шүүхийн зохион байгуулагч нарт зориулсан сургалт” өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, "Нээлттэй нийгэм форум” ТББ хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, "Нээлттэй нийгэм форум” ТББ-ын төслийн менежер П.Бадамрагчаа нар сургалтыг нээж, зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа. Сургалт 2016 оны 12 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.


Энэхүү сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан 44 ажилтан оролцож байна. Сургалтын эхний өдөр БНСУ-д туршлага судлах сургалтад оролцсон шүүхийн захиргааны ажилтнуудын тус улсын шүүхийн цахим нэхэмжлэл, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хэргийн хөдөлгөөний удирдлагын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн Нээлттэй нийгэм форумоос хэрэгжүүлдэг "Шүүхийн ажиглалтын дадлага төсөл”-ийн үр дүн, анхаарах асуудлыг хэлэлцэж, шүүхийн зохион байгуулалтыг сайжруулах жижиг төсөл боловсруулах даалгавар гүйцэтгэлээ.

Шүүхийн зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ

Сургалтын үлдсэн өдрүүдэд шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, анхаарах асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох нэгжийн удирдлага танилцуулга хийж, дотоод сургалт зохион байгуулах арга зүйн талаар сургагч багш хичээл заана.

 


 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад