Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан ХЗДХ-ийн Сайдын зөвлөлийн анхны хуралдаанд оролцов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан ХЗДХ-ийн Сайдын зөвлөлийн анхны хуралдаанд оролцов


23-01-2017, 11:55. Зохиогч: admin

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөл энэ сарын 19-ний өдөр хуралдлаа. "Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.

 

 

Тус зөвлөл нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Академич Ж.Амарсанаа, С.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн нарийн бичгийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбат ажилладаг.

 

 

Тус зөвлөлийн анхны хуралдаанаар зөвлөлийн цаашид ажиллах чиглэлийг хэлэлцлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалын танилцуулгыг сонсч, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцэв.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


Бусад