Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХ ҮНЭНИЙГ ТОГТООХ ЭЦСИЙН ДАВАА МӨН ЮМ БАЙНА.

ШҮҮХ ҮНЭНИЙГ ТОГТООХ ЭЦСИЙН ДАВАА МӨН ЮМ БАЙНА.


23-02-2017, 18:15. Зохиогч: admin

 


 

     Шүүхийн үйл ажиллагаа их ээдрээ төвөгтэй болохыг иргэн Ц.Сампилноров би өнгөрсөн онд ”Миний өмчлөлд шилжсэн байрны 2014 оны орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Гоё байшингийн 8 тоот байрыг буцаан гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчаар оролцохдоо мэдэрч байлаа.

Хэн юу ч гэж гүтгэж болдог шунал дэвэрсэн энэ цаг үед худал хуурмаг дундаас үнэнийг олж тогтоох амар хялбар биш болохыг харж байлаа. Шүүх ажиллагаа өндөр мэргэшил, ур чадвар шаардсан ажил юм байна. Иргэн хүний төрдөө итгэх итгэлийн эцсийн дүн шударга шүүхээс эхтэй болохыг мэдэрлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгч А.Нарантуяагийн гаргасан шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шүүгчид хянаж үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэдгийг баталсанд талархаж байна.

Ингээд 17-р жарны алтан унжлагат тахиа жилийг тохиолдуулан Сайхан сумын шүүхийн шүүгчид та бүхэндээ болон Монголынхоо нийт шүүгчдэд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. Өнгөрсөн үйл үгүй бол

 

Өнгөрсөн үйл үгүй бол

Өнөөөдөр үл орших

Үнэнд хамгаалалт үгүй бол

Маргааш үл орших

 

 

Сайхан сумын 2-р байгин иргэн Ц.Сампилноров

Үнэн дандаа ялж байг. Баярлалаа.

 

2017.02.20

ШҮҮХ ҮНЭНИЙГ ТОГТООХ ЭЦСИЙН ДАВАА МӨН ЮМ БАЙНА.


Бусад