Нүүр хуудас > Мэдээлэл > ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО


14-12-2014, 19:00. Зохиогч: admin

     

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 145 дугаар зарлигаар Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчээр Дашдоржийн Цэцэгээ шинээр томилогдлоо.

Шинэ томилогдсон шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт Монгол Улсын Eрөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар зарлигийн хавсралтад зааснаар "Шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд боллоо. Уг ёслолын ажиллагааг Сум дундын 17 дугааршүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр удирдан явуулж, тус шүүхийн шүүгчид, Тамгын газрын ажилтнууд, иргэдийн төлөөлөл, Тахарын албаны албан хаагчид оролцлоо.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлж, Сум дундын 17 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал шинэ шүүгчдээ ажлын амжилт хүсч үг хэлэн хавтас, шүүгчийн тангаргын хуудсын хамт гардуулж өрөө, эд хогшил, техник хэрэгслийг нь хүлээлгэн өгөв.


Бусад