Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО


14-04-2017, 10:18. Зохиогч: admin

       
        Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд анх удаа зохион байгуулна.


        Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргах юм. 
 
       Зөвлөгөөнд зориулж гарсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн талаарх мэдээлэл, танилцуулгатай танилцана уу.


 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА


Бусад