Нүүр хуудас > Мэдээлэл > Олон нийтийг хамарсан ажилд оролцох үүргээ биелүүллээ.

Олон нийтийг хамарсан ажилд оролцох үүргээ биелүүллээ.


21-04-2017, 09:47. Зохиогч: admin

 

     Тус шүүхийн тамгын газрын ажилтнууд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас зохион байгуулсан "Хог хаягдлын тухай” хуулийг сурталчилах ажилд идэвхтэй оролцлоо. Хүрээлэн буй байгаль орчинд үзүүлж буй хортой нөлөөллийг багасгах, хоггүй цэвэр орчинд амьдрах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагынхаа орчинд болон сумын төвийн хуваарьт газрын хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах олон нийтийг хамарсан ажилд бусад байгууллагуудыг уриалж оролцлоо.

 

 

  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

Тамгын газраас мэдээлж байна.


Бусад