Нүүр хуудас > Мэдээлэл > Ерөнхий шүүгч, шүүгчийн 42 орон тоонд 199 нэр дэвшигч өрсөлдөж байна

Ерөнхий шүүгч, шүүгчийн 42 орон тоонд 199 нэр дэвшигч өрсөлдөж байна


30-09-2014, 14:45. Зохиогч: admin


Ерөнхий шүүгч, шүүгчийн 42 орон тоонд 199 нэр дэвшигч өрсөлдөж байна


Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 1,5,10 дугаар шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2,5,8 дугаар шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 5, 12, 20 дугаар шүүхийн шүүгч, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч, Сум дундын 1, 3, 4, 5, 7, 14, 15, 17, 21, 24, 27 дугаар шүүхийн шүүгч гэсэн 42 сул орон тоонд сонгон шалгаруулалт болж байгаа юм. Нэр дэвшигчдээс шүүгчээр ажиллах мэдлэг чадварыг шалгах, мэргэжлийн ёс зүйг шалгах, шүүгчээр ажиллах зан төлвийг шалгах гурван төрлийн шалгалт авна. Харин ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс дээрх шалгалтаас гадна удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт авах юм.


Бусад