Нүүр хуудас > Мэдээлэл > “Шүүхийн цахим архив” сургалт эхэллээ

“Шүүхийн цахим архив” сургалт эхэллээ


1-05-2017, 09:23. Зохиогч: admin


"Шүүхийн цахим архив” сургалт өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэн, Шүүхийн төрөлжсөн архивтай хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтад шүүхийн 40 тамгын газрын архив-бичиг хэргийн эрхлэгч танхимын хэлбэрээр, 9 архивч онлайн хэлбэрээр хамрагдаж байна.


Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй сургалтыг нээж, сургалтын зорилго, ач холбогдлыг танилцуулж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

Шүүхийн төрөлжсөн архивын салбар хөмрөг үүсгэх, онол практик хослуулсан энэхүү сургалтаар шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, программ сүлжээг архивын ажилд хэрхэн ашиглах талаар мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох юм.


Сургалтад Архивын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт, шүүхийн архивын эрхлэгч нар нийт 16 цагийн хичээл заана. Сургалт 2017 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 2 хоногийн турш үргэлжилнэ.


 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад