Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Төрийн ордонд анх удаа зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаач зэрэг нийт 800 гаруй төлөөлөгчид оролцож шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгчдийн оролцооны ач холбогдол хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн үзэл бодол саналаа нэгтгэж, зөвлөмж гаргасныг Улсын их хурал, Засгийн газар, Улсын Их хурлын байнгын хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хүргүүллээ.