Нүүр хуудас > Мэдээлэл, Иргэдийн төлөөлөгч > Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа.


1-05-2017, 15:55. Зохиогч: admin
   
 

     Тус шүүхийн тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг 2017.04.28-наас эхлэн 3 өдөр явуулахаар товлож иргэдийн төлөөлөгчийг боломжит хугацаанд сургалтанд хамруулах ажлыг зохин байгууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл олгох сургалтыг Тамгын газрын дарга Ч.Болдбаатар нээж "Иргэдийн төлөөлөгчийн улсын зөвөлгөөн” –ний талаар мэдээлэл хийлээ.

Сургалтаар Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч А.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нар "Иргэдийн төлөөлөгчийн санал, дүгнэлт гаргах”, захиргааны ажилтнууд "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйг байдал”, мэдээлэл технологийн мэргэжлтэн Х.Батболд "Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг программаар сонгох ажиллагаа” сэдвээр тус тус сургалт явууллаа 

 
 

 

 

Шүүхийн тамгын газар

2017.05.01




Бусад