Нүүр хуудас > Мэдээлэл > Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгт шүүхийн төлөөлөл оролцлоо

Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгт шүүхийн төлөөлөл оролцлоо


1-05-2017, 17:52. Зохиогч: admin


Үндэсний дата төв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Хууль сахиулахын их сургууль, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвийн хамтран зохион байгуулсан Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын уулзалт, өдөрлөг Хууль сахиулахын их сургуульд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.


Мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй мэдээллийн аюулгүй байдлын асуудлуудыг тодорхойлох, мэдээллийн аюулгүй байдлын чадавх, чадварыг бэхжүүлэх, шинэ техник технологийн шийдлийн талаар харилцан мэдээлэл солилцох, арга туршлагаа хуваалцах боломжийг олгох зорилготой энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн хэлтсийн ажилтнууд, анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Уг арга хэмжээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын МТБЗХ -ийн дарга Б.Билэгдэмбэрэл "Мэдээлэл, харилцаа холбооны бодлого”, "Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, эрсдэлийн үнэлгээний тайлан” сэдвээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажлын албаны ахлах рeферент О.Золбаяр "Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Тагнуулын ерөнхий газар ажилтан Ч.Алтантөр "Төрийн болон албаны нууцын тухай хууль” сэдвээр, MNCERT/CC-н ажилтан П.Энхсайхан "Засгийн газар руу чиглэсэн халдлагуудын олон улсын болон монголын жишээ” сэдвээр, ТЕГ-н Төрийн мэдээлэл холбооны газрын ажилтан Д.Мөнхжаргал "Төрийн байгууллагуудын цахим орчны нөхцөл байдал” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Т.Очирбат "Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр, MNCERT/CC-н ажилтан, судлаач Л.Галбаатар "Кибер аюулгүй байдлыг хангах талаар улс орнуудын хамтын ажиллагааны чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

  

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС


Бусад