Нүүр хуудас > Мэдээлэл > Төвийн бүсийн шүүхийн спорт, мэргэжил-ур чадварын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Төвийн бүсийн шүүхийн спорт, мэргэжил-ур чадварын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө


15-05-2017, 17:01. Зохиогч: admin


Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг төвийн бүсийн шүүхийн спорт, мэргэжил-ур чадварын тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Мэргэжил-ур чадварын тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 110 гаруй шүүхийн захиргааны ажилтан уралдаанд оролцож, шалгарсан ажилтнууд Улаанбаатар хотноо болох нэгдсэн шалгаруулалтад өрсөлдөх эрхийг авсан юм. Төвийн бүсийн шүүхийн мэргэжил-ур чадварын тэмцээний шилдгүүдээр:

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн /Булган аймаг/

Захиргааны хэргийн шүүгчийн туслах Д.Сэржмядаг /Орхон аймаг/

Иргэний хэргийн шүүгчийн туслах Б.Жадамба /Орхон аймаг/

Эрүүгийн хэргийн шүүгчийн туслах О.Орхончимэг /Дархан-Уул аймаг/

Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Рэнцэнханд /Орхон аймаг/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин /Орхон аймаг/

Эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа /Булган аймаг/

Нягтлан, нярав Д.Алтангэрэл /Сэлэнгэ аймгийн Сайхан сум/

Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Тунгалаг /Орхон аймаг/ нар шалгарлаа. Эдгээр шалгарсан албан хаагчдын дараагийн шатны уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Харин спортын тэмцээний хувьд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн спортын 5 төрлөөр явагдаж, Булган, Орхон, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан-Уул аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилчид хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн жолооч Б.Мөнхдөл Паурлифтингийн "Монгол улсын спортын мастер" цол тэмдэгээр шагнууллаа. Спортын тэмцээний шилдгүүдээр:

Шатар /эрэгтэй/ - 1. Е.Бямбацэрэн /Булган аймаг/

2. Д.Энхболд /Дархан-Уул аймаг, ДЗШШүүх/

3. П.Хосбаяр /Орхон аймаг/

Шатар /эмэгтэй/ - 1. С.Уранчимэг /Булган аймаг/

2. Д.Золжаргал /Орхон аймаг/

3. О.Нарангэрэл /Дархан-Уул аймаг, ДЗШШүүх/

Дартс /эрэгтэй/ - 1. Б.Манлайбаатар /Дархан-Уул аймаг, ДЗШШүүх/

2. Х.Гансүх /Дархан-Уул аймаг, АШШүүх/

3. Л.Алтансүх /Орхон аймаг/

Дартс /эмэгтэй/ - 1. С.Цэнд-Аюуш /Сэлэнгэ аймгийн Сайхан сум/

2. З.Тунгалагмаа /Дархан-Уул аймаг, АШШүүх/

3. Б.Урангоо /Сэлэнгэ аймаг/

Ширээний теннис /эрэгтэй/ - 1. Б.Шинэбаяр /Сэлэнгэ аймаг/

2. Б.Тэмүүжин /Дархан-Уул аймаг, АШШүүх/

3. Л.Чулуунжав /Сэлэнгэ аймгийн Сайхан сум/

Ширээний теннис /эмэгтэй/ - 1. С.Нолхоосүрэн /Сэлэнгэ аймаг/

2. С.Уранчимэг /Булган аймаг/

3. Л.Шоовдор /Сэлэнгэ аймгийн Мандал сум/

Сагсан бөмбөг /эрэгтэй/ - 1. Д.Ууганбаяр ахлагчтай баг /Дархан-Уул аймаг, ДЗШШүүх/

2. Д.Батсайхан ахлагчтай баг /Сэлэнгэ аймгийн Мандал сум/

3. Г.Мөнхдорж ахлагчтай баг /Орхон аймаг/

Сагсан бөмбөг /эмэгтэй/ - 1. Ж.Отгончимэг ахлагчтай баг /Дархан-Уул аймаг, АШШүүх/

2. Д.Булганчимэг ахлагчтай баг /Булган аймаг/

3. Д.Оюунбилэг ахлагчтай баг /Орхон аймаг/

Гар бөмбөг /эрэгтэй/ - 1. Л.Одбаатар ахлагчтай баг /Сэлэнгэ аймаг/

2. Ч.Болдбаатар ахлагчтай баг /Сэлэнгэ аймгийн Сайхан сум/

3. Б.Дөлгөөнболд ахлагчтай баг /Булган аймаг/

Гар бөмбөг /эмэгтэй/ - 1. Б.Болормаа ахлагчтай баг /Дархан-Уул аймаг, АШШүүх/

2. Д.Оюунбилэг ахлагчтай баг /Орхон аймаг/

3. Б.Булганчимэг ахлагчтай баг /Булган аймаг/ нар шалгарч, спортын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр 36 оноогоор Булган аймаг дахь шүүхийн баг тамирчид гуравдугаар, 33 оноогоор Сэлэнгэ аймаг дахь шүүхийн баг тамирчид хоёрдугаар, 31 оноогоор Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн баг тамирчид тэргүүн байранд орж, шилжин явах цомын эзэн боллоо.















 

 
 
 

Бусад