Нүүр хуудас > Мэдээлэл > МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ


31-12-2014, 15:12. Зохиогч: admin
   
       Монгол Улсын нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд золгон ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм ариун үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.


Улиран одож буй 2014 он шүүхийн шинэтгэлийн үйлсийг бэхжүүлсэн, хийж бүтээх оргилуун эрмэлзэл, өндөр хариуцлагын жил байлаа.


2015 он энэхүү амжилтаа чанаржуулан баталгаажуулах, Шүүгчийн оюун мэлмий, мэдлэг чадвар руу чиглэсэн жил байх болно гэдэгт найдаж байна.

Эрхэм та бүхний шударга ёсны төлөөх гэгээн үйлс улам дэлгэрэх болтугай. 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА...........................Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

2014.12.31


Бусад