Нүүр хуудас > Мэдээлэл > Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хамгийн их шинэчлэгдсэн салбар бол шүүх

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хамгийн их шинэчлэгдсэн салбар бол шүүх


19-05-2017, 15:35. Зохиогч: admin

-Шүүгчийн шалгалт, сонгон шалгаруулалтад нөлөөөх эрх Ерөнхийлөгчид огт байхгүй-


 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. ТэрбээрМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг орон нутгийн иргэдэд танилцуулахаар очсон юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг иргэдэд танилцуулах уулзалт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн иргэдэд хандан хэлсэн үгэндээ "... Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилдог гэж ярилцдаг. Гэтэл үнэндээ түүнд бие дааж томилдог албан тушаал гэж бараг байхгүй. Үнэн хэрэгтэй Тамгын газрынхаа дарга, зөвлөхүүдээ л хэнээс ч асуухгүй томилдог. Та бүхэн саяхан сонссон байх, хамгийн их шинэчлэгдсэн салбар бол шүүх. Хуучин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Дээд шүүхийн шүүгч хоёр нэг хүн байсан. Шүүгч ямар цалин авах уу, хэн томилох уу, шагнал урамшуулал нь ямар байх уу гэх мэт бүх асуудлыг шийддэг байсан. Нэг үгээр хэлбэл аж ахуйн шинжтэй ажил, шүүн таслах ажил нэг хүний мэдэлд байсан. Тэгээд бид Үндсэн хуульд заасан шүүхийн хараат байдлыг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл байх ёстой гэж үзсэн. Одоо байгаа нийт 470-аад шүүгчийн 150 нь сүүлийн 3-4 жилийн дотор томилогдсон. Одоо шүүгчид ямар нэгэн улс төрийн бус олон улсын болон дотоодын хуулийн мэргэжлийн шалгалтын дагуу шүүгч болдог болсон. Нэг бус олон шатлалтай шалгалтаар шигшигдэж шүүгч болдог болсон. Энэ бүх шалгалтыг амжилттай өгч, олон хүнээс шалгарч үлдсэн шүүгчдийг зөвхөн албажуулах эрх л Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Тэрнээс биш уг шалгалт, сонгон шалгаруулалтад нөлөөөх эрх Ерөнхийлөгчид огт байхгүй. Мөн Улсын ерөнхий прокурор болон түүний орлогч нарыг УИХ томилдог. Харин Ерөнхийлөгч тэдгээр албан тушаалд нэр дэвшигчдийн санал оруулах эрхтэй. Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжихгүй бол буцаах эрхтэй. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн саналд үндэслэн УИХ томилддог. Гэтэл энэ бүх албан тушаалтнуудыг Ерөнхийлөгч дур мэдэн томилдог гэсэн ойлголт олны дунд байна.


Манай иргэд шударга ёс, хариуцлага ярих дуртай. Гэтэл хуулийн байгууллага авлига авсан этгээдэд хариуцлага тооцоод ирэхээр иргэд маань тэр гэмт этгээдийг өрөвдөж эхэлдэг. Тэр авлига авсан этгээд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглан олон нийтийн тархийг угаадаг. Тэгэхээр бид яаж шударга ёс тогтоох вэ дээ? Үүнийг бид анхаарах хэрэгтэй...” хэмээв.


Эх сурвалж: http://president.mn


Бусад