Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > Эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт боллоо

Эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт боллоо


23-05-2017, 09:20. Зохиогч: admin

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөм төвд боллоо. Энэ удаагийн сургалтад анхан шатны шүүх дэх 48 эвлэрүүлэн зуучлагч болон нийслэл дэх шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслахууд хамрагдсан юм.

 

Эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт боллоо

 

 

Сургалтын нээлтэд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, С.Болормаа нар оролцож сургалтад оролцогчдод амжилт хүсэв. Сургалтаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны стандарт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах зарим асуудал, хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, үүргийн гүйцэтгэлийг хангах арга зэрэг сэдвээр хичээл заалаа. Түүнчлэн Япон дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн үеийн хандлага, зээлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог гэр бүлийн маргааны талуудын сэтгэл зүй, эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээ, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвээр хичээл заалгаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хэлэлцүүлэг өрнүүлснээр өндөрлөлөө.


Мөн сургалтад оролцогчид Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд мод тарьж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлсэн юм.

 

Эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт боллоо

 


 

 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад