Нүүр хуудас > Мэдээлэл > Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд шилжин явах цом аялуулсны хүрээнд

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд шилжин явах цом аялуулсны хүрээнд


8-06-2017, 10:12. Зохиогч: admin

        2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугцаанд дараах ажлыг хийв

Үүнд: Байгууллагынхаа ажилтнууддаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар нэг мөр ойлголттой болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа холбогдох хууль тогтоомжийг таниулан сурталчилж сургалт зохион байгуулав.

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь "Эрдэнэ ТВ”-ээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор богино хэмжээний шторк явуулсны зэрэгцээ байгууллагын орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор гадна талбайн гэрэлтүүлэг болон гадна, доторх хягалтын нийт 13 дүрс бичлэгийн камерыг тогтмол ажилуулж байна.

       Шилжин явах цомыг өнөөдөр Сайхан сумын цагдаагийн тасагт хүлээлгэн өгөв.

Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар 

Бусад