Нүүр хуудас > Мэдээлэл > “Шинээр батлагдсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай” сургалт, хэлэлцүүлэг боллоо

“Шинээр батлагдсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай” сургалт, хэлэлцүүлэг боллоо


3-07-2017, 10:46. Зохиогч: admin

     "Шинээр батлагдсан эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэх тухай” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй хамтран өнөөдөр (2017.06.29) Шүүхийн ерөнхий зөвлөлд танхимд зохион байгууллаа.

     Сургалт, хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, тухайн нутаг дэвсгэрт нь хорих анги байрладаг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн нийт 90 төлөөлөл оролцлоо. Мөн онлайнаар орон нутаг дахь шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид сургалт, хэлэлцүүлэгт оролцсон юм.

     Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас хууль буцаан хэрэглэх тухай захирамж боловсруулах аргачлалын талаарх мэдээллийг өгсөн бөгөөд хуулийн тэгшитгэлийг хэрэглэх аргачлалыг хэлэлцсэн юм.


      Түүнчлэн өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт "Эрүүгийн хууль (Шинэчилсэн найруулга)”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай (Шинэчилсэн найруулга)”, "Зөрчлийн тухай (Шинэчилсэн найруулга)”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай (Шинэчилсэн найруулга)” сэдвийн хүрээнд хууль хэрэглээний талаар санал солилцож, хэлэлцүүлгийг өрнүүллээ.


     Энэ үеэр Гавьяат хуульч Б.Сарантуяа, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар нар сэтгүүлчдэд тодруулга, ярилцлага өгсөн юм.

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад