Нүүр хуудас > Мэдээлэл > Төрийн дээд одон, медаль гардууллаа

Төрийн дээд одон, медаль гардууллаа


17-07-2017, 16:53. Зохиогч: admin

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр (2017.07.16) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардууллаа.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар болон зарим шүүхийн төлөөлөл оролцсон юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Төрийн дээд одон, медаль гардууллаа

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ёндонгийн Бямбацэрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэнд-Аюушийн Ичинхорлоо, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Үржинбадамын Түмэнжаргал нарыг,

Алтангадас одонгоор:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Мөнхбаярын Алдар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амаржаргалын Алтанхуяг, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Пүрэвийн Баттулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чимэдцэрэнгийн Ичинхорлоо, Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Адяасүрэнгийн Лхагвасүрэн, Нийслэлийн шүүхийн ахмад ажилтан Цэдэндоржийн Минжмаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Намсрайн Батзориг, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нямсүрэнгийн Баярсүрэн, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бат-Очирын Бямбасүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Даваанямын Оюумаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Оюунбатын Оюунгэрэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Жаргалсайханы Оюунтунгалаг, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зоригтын Түвшинтөгс, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шараагийн Эрдэнэцэцэг нарыг тус тус шагнасныг гардууллаа.

Ёслолын үеэр зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг салбарын шагналаар шагналаа.

"Шүүхийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр:

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Хуманбайн Алдан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Сэрээтэрдагвын Байгальмаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Содномтүнрэвийн Буд, Улсын дээд шүүхийн тамгын газрын эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Шархичигийн Даваадулам, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дорлигийн Лувсандорж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Азуйсэдийн Мөнхзул нарыг,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг-ээр:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Паламын Амаржаргал, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Лүүжавын Баттулга, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Аюушжавын Батсанаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны жижүүр Доржгочоогийн Лхагвадорж, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Дэнзэнгийн Мөнхбаяр, Ховд аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Хүрлээгийн Мөнхзаяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Доржсүрэнгийн Мөнхзориг, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын нярав Марлиний Пагамсүрэн, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржийн Сарангэрэл, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Даваагийн Цэдэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Цэдэвийн Цэцэгсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны жижүүр Бүдээгийн Энхтайван, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн тамгын газрын сантехникч Жигжидийн Энхтүвшин нарыг,

"Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр:

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Жанчивдоржийн Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Намдагийн Ганбаатар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамбалын Мөнхтуяа, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Цэрэнчимэдийн Оюунгэрэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Тогтохын Туяа нарыг,

"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр:

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Доржсүрэнгийн Алтаннавч, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дансрангийн Бавуу нарыг,

Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг-ээр:

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зоригтын Түвшинтөгс, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргалын Энхчимэг нарыг

"Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны жижүүр Бадарчийн Эрдэнэбаатарыг тус тус шагналаа.

Төрийн дээд одон, медаль гардууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж баяр хүргэж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Шагнал эзнээ олсон байх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх үндэс болдог. Өнөөдөр шагнуулж байгаа хүмүүсийг харахад шагнал эзнээ олсон нь мэдрэгдлээ. Шүүхэд олон жил ажилласан, өдий хүртэл энэ шагналыг авалгүй хаана явсан юм бол гэж бодууштай шүүгч, ажилтнууд шагнагдсанд баяртай байна.

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Та бүхэнд болон гэр бүлд тань ийм сайхан үйл явдал тохиолдсонд дахин баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, батжуулах, бэхжүүлэхийн төлөө их зүйлийг санаачилж ажиллаарай гэж хүсье” гэлээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг төлөөлж үг хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн Та бүхэндээ баяр хүргэе. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Монгол Төрийн мэлмий тунгалаг байх болтугай” гэсэн юм.

Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа

Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад