Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцлаа.


21-07-2017, 11:21. Зохиогч: admin

 

 

2017.07.20

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй 2017.07.20-ны өдөр тус шүүхэд ажиллаж шүүхийн архив, "Албан хэрэг хөтлөлтийн стандарт”, "Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын хэрэгжилттэй танилцаж байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комисст мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, комиссын гишүүдийн асуултад хариулж үнэтэй зөвөлгөө өгч ажилалаа. Мөн ББНШК-ын ажлыг тогтмолжуулж байнга, түр хадгалах болон устгах хэргийг ялгах, сонгох ажлыг жил бүр зохион байгуулах, хэрэгт эх хувиараа хадгалагдаж байгаа бичиг баримтыг бүртгэлжүүлж устгах хэргээс салгаж авч хадгаламж нэгж үүсгэн хадгалахыг чухалчиллаа. Байгууллагын дэргэдэх ББНШК-оос шүүхийн архивт баримт хадгалах зохион байгуулалтыг хангах ажлын төсвийг жил бүр үе шаттайгаар шүүхийн төсөвт тусгах, шүүхэд хэрэглэгдэж байгаа албан бланкны эхийг Үндэсний архивын газраас гаргуулах зэрэг хүсэлтийг гаргаж шийдвэрлэж өгөхийг хүслээ.


Бусад