Нүүр хуудас > Мэдээлэл > “Принстон, Баруун Виржиниа”-ийн багийн аяллын багийн тэмдэглэл

“Принстон, Баруун Виржиниа”-ийн багийн аяллын багийн тэмдэглэл


1-08-2017, 08:23. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яам, "Нээлттэй дэлхий манлайлал” хөтөлбөрийн хүрээнд Принстон, Баруун Виржиниад айлчилсан шүүгчдийн төлөөлөл аялалын тэмдэглэлээ ирүүллээ. Тэмдэглэлийг хүргэе.

 

 

"Бид хөтөлбөрийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 22-ны Бямба гарагт Bluebird хотод очсоноор хөтөлбөрийн дагуух арга хэмжээ эхэллээ. 
Бямба, Ням гарагт орон нутгийн оршин суугч Рожер Вүүдрамын фермд зочилж, боулинг тоглон аяллын алжаал ядаргаагаа тайлж, цагийг зугаатай өнгөрөөсөн юм. Ноён Рожер Вүүдрам бол энэхүү хөтөлбөрийн зохицуулагч юм.
Харин даваа гарагт Магистрантын шүүгч Омар Абуллоснтой уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын шүүхийн тогтолцоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Шүүгч Омар Абуллосн АНУ-ын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулж, бидний асуултад хариулсан юм. Үдээс хойших арга хэмжээ тус хотын шүүхийн шүүгч Дэвид Керсейтэй уулзсанаар үргэлжилж, шийдвэрлэж буй хэргийн төрөл, онцлогийн талаар ярилцлаа. Мөн хотын шүүхийн доод давхарт байрлах урьдчилан хорих байрны үйл ажиллагаатай танилцсан.  


 

 

Хөтөлбөрийн хоёр дахь өдөр Мэрсер мужийн Гэр бүлийн шүүхийн шүүгч Мари Эллин Гриффен, Тойргийн шүүхийн шүүгч Уильям Саддерлт, Шүүхийн шүүгч Максвел  Франшлантай уулзлаа. Энэ өдрийн уулзалт, асуулт хариулт байхаас гадна шүүх хуралдааны үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжтой байснаараа онцлогтой байв. Гэр бүлийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсоны дараа шүүх хуралдааны үйл ажиллагаатай холбоотой ярилцлага өрнүүлсэн өгөөжтэй байлаа. 
Монголын шүүгчдийн айлчлалын талаар олон нутгийн сонинд нийтлэл гарсан учраас тэндэхийн хуульчид, зарим оршин суугчид бидний талаар мэдээлэл авсан байв. Туршлага солилцох айлчлалын хөтөлбөрийн зохицуулагч Каролин К.Жамханди, Роджер Вүүдрем нарт талархал илэрхийлье” гэжээ. 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Бусад