Нүүр хуудас > Мэдээлэл > Мэдээлэл

Мэдээлэл


19-01-2015, 18:07. Зохиогч: admin
    2015 онд Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгч нарт шүүхийн шинэтгэлийн талаар, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журмуудаар сургалт зохион байгуулж, шүүхийн байр, үйл ажиллагааг танилцууллаа. Сургалтыг шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Энх-Амгалан нар явуулж, Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Д.Мөнхтуяа нар оролцож иргэдийн төлөөлөгчдийн асуултанд хариуллаа. Нийт 60 иргэдийн төлөөлөгч байхаас 54 хүн сургалтанд хамрагдсан байна.
й

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба



Бусад