Нүүр хуудас > Мэдээлэл > Тамгын газрууд цэцэрлэгжүүлэлтэд идэвхтэй оролцлоо

Тамгын газрууд цэцэрлэгжүүлэлтэд идэвхтэй оролцлоо


13-09-2017, 14:41. Зохиогч: admin

 

        2017 оны 9 дүгээр сарын 1-10-ны өдрүүдэд нийт шүүхийн хэмжээнд байгууллагын гаднах талбайд ургуулсан мод, бут, сөөгийг хэлбэржүүлэн засах, ойр орчимд ургасан зэрлэг ургамлыг цэвэрлэх, намрын мод тарилтад бэлтгэх ажлыг зохион байгуулах талаар Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсээс албан бичиг хүргүүлсэн билээ. 

 

        Нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 40 шүүхийн Тамгын газрын ажилтнууд идэвх санаачлагатай оролцож, байгууллагынхаа гаднах талбайд ургуулсан мод, бут, сөөгийг хэлбэржүүлэн засах, зүлгийг тайрч тэгшлэх, ойр орчимд ургасан зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах хашааны өнгө үзэмжийг сайжруулах, автомашины зогсоолын зурвасыг тодотгох, намрын мод тарилтад бэлтгэх зэрэг ажлыг амжилттай зохион байгууллаа. 

 

        Шүүхийн тамгын газруудаас Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Булган, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар бусад шүүхийн тамгын газруудыг манлайлан идэвх санаачлагатай оролцлоо. Цэцэрлэгжүүлэлт тохижилтын ажлыг шуурхай бөгөөд амжилттай зохион байгуулсан нийт шүүхийн тамгын газар, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.



 

Шүүхийн хангамж, үйлчилгээний хэлтэс


Бусад