Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх” сургалт амжилттай өндөрлөлөө

“Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх” сургалт амжилттай өндөрлөлөө


6-10-2017, 15:36. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэхээр ээлжит сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд шалгалтад тэнцсэн 42 хүнд сургалтад оролцох эрх олгосон. Энэ хүрээнд "Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх” сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгууллаа. 

 

Тус сургалтыг эвлэрүүлэн зуучлагчийн сургагч багшаар мэргэшин бэлтгэгдсэн, туршлагатай сургагч багш болон шүүгч нар удирдан явуулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онол, эрх зүйн зохицуулалт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, иргэн, гэр бүл, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг, ёс зүй, харилцааны ур чадвар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талуудын сэтгэл зүйн онцлог зэрэг сэдвүүдийн хүрээнд амжилттай явууллаа.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН,

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР



Бусад