Нүүр хуудас > Мэдээлэл > Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


6-11-2017, 16:51. Зохиогч: admin

     Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. 

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

     Уулзалтаар Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ноён Хуан Куо Рун нь Монгол-Төвдийн хороо татан буугдаж үйл ажиллагаа нь Тайваний Гадаад харилцааны яам, Соёлын яам, Зам тээврийн яам болон Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хуваарилагдсан тухай мэдээлэв.

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

     Түүнчлэн Тайваний Тайпэй хотод 2017 онд зохион байгуулагдах сургалтын товыг баталгаажуулав.

 

     Уулзалтын төгсгөлд Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран жил бүр Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг Тайваний Тайпэй хотноо цаашид үргэлжлүүлэн сургах болно хэмээн мэдэгдсэн байна.

 

 

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс 


Бусад