Нүүр хуудас > Мэдээлэл > Онлайн сургалт зохион байгууллаа

Онлайн сургалт зохион байгууллаа


14-11-2017, 12:39. Зохиогч: admin

Онлайн сургалт зохион байгууллаа


Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр онлайн сургалт зохион байгууллаа.


Орон нутаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, зохион байгуулагчид болон цагдаагийн газар, хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий 217 цагдаагийн алба хаагч тус сургалтанд хамрагдав.

Онлайн сургалт зохион байгууллаа 

Гуравдугаар ээлжийн энэхүү сургалтаар сэтгэл зүйч С.Батболд "Ажлаас халшрах хам шинж, стресс”, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаарх шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн зохицуулалт”, Нөлөөллийн мэдүүлэг, ХАСХОМ хариуцсан референт А.Өсөхбаяр "Шүүн таслах ажиллагаанд учрах аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь”, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилт, цаашид анхаарах зүйл” сэдвээр тус тус хичээл заав.


Сургалтыг Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсээс ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран амжилттай зохион байгууллаа.


 

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс


Бусад