Нүүр хуудас > Мэдээлэл > “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо


26-01-2015, 18:37. Зохиогч: admin



 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн нар оролцож мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Шүүхийн "2014 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээ" болон "Шүүхийн цахим сангийн ухаалаг гар утасны апликейшн"-ыг танилцууллаа.

 

2014 онд Эрүүгийн 6375 хэргийг шийдвэрлэжээ

2014 онд 11430 хүнд холбогдох нийт 7603 эрүүгийн хэргийг хүлээн авснаас 6375 хэргийг хянан шийдвэрлэжээ. Тайлант хугацааны эцэст 493 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг 2014 онд 199 гарсан нь 2013 оныхоос 4 хэргээр буурсан үзүүлэлттэй байгаа бол, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 320 хэрэг гарсан нь өнгөрсөн оныхоос 55 хэргээр буюу 20,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2014 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт 2497, танхайрсан 958, дээрмийн хэрэгт 369 хүнд тус тус ял оноожээ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн 45 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 78 тэрбум 169 сая 508 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 626 хүний амь хохирч, 3016 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ. 2014 онд 285 хүнд 1 тэрбум 477 сая 241 мянга 600 төгрөгийн торгох ял оногдуулжээ. Мөн 502 хүнд эд хөрөнгө хураах ял оногдуулж, 350 сая 563 мянга 666 төгрөг гаргуулсан бол 828 хүнд тодорхой албан тушаал эрхлэх тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ял ногдуулжээ.

Иргэний хэргийн тоо буурч, Захиргааны хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна

2014 онд Шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо буурсан нь иргэн хуулийн этгээд 5122 маргааныг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар шийдвэрлүүлэх болсонтой холбоотой байна. Тухайлбал 2013 онд 35314 иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол 2014 онд 33996 хэрэг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2014 онд нийт 2437 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас 648 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, буцаасан бол 1187 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн эцсийн байдлаар 602 хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шийдвэрлэсэн захиргааны хэрэг 2013 оныхоос 81 хэргээр буюу 7,3 хувиар өсчээ.

 

Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг өсчээ

Давж заалдах шатны шүүх 2161 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн нь 2013 оныхоос 291 хэргээр буюу 19,3 хувиар өсчээ. Мөн 1947 иргэний хэрэг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 110 хэргээр буюу 6,0 хувиар, Захиргааны 883 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 235 хэргээр буюу 47,6 хувиар тус тус өссөн байна. Хяналтын шатны шүүхээр эрүүгийн 629 хэрэг шийдэрлэсэн нь 2013 оныхоос 56 хэргээр буюу 8,2 хувиар буурчээ. Харин иргэний 1017 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 34 хэргээр буюу 3,6 хувиар өссөн байна. Захиргааны 381 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 113 хэргээр буюу 42.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

 

Шүүн таслах бусад ажиллагаа

Өнгөрөгч 2014 онд 18611 хүнд захиргааны арга хэмжээ авсан нь өмнөх оныхоос 2136 хүнээр буюу 13 хувиар өссөн байна. Харин цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 3721 байгаа нь 2013 оныхоос 111 хүнээр буюу 3,6 хувиар өсчээ. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө 1762 хүнийг тэнсэн сулласан нь 2013 оныхоос 135 хүнээр буюу 8,3 хувиар өссөн байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 6143 өргөдлөөс 346 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 308 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр эргүүлэн авч, 5122 өргөдлийг шийдвэрлэжээ. Тайлант хугацаанд 367 өргөдлийн үлдэгдэлтэй байна. 

 

Шүүхийн цахим санд өдөрт 7000-8000 хүн тогтмол ханддаг
/
www.shuukh.mn/

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн цахим санд "Shuukh” аппликейшн ашиглан ухаалаг гар утсаар нэвтрэх боломжтой болсон талаар танилцуулсан юм. Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй,ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөвхэрэглэх, жишиг тогтоох зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна.2015оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар цахим сангийн хуучин хувилбар дээр 79356 хэргийн 109647 шийдвэр, шинэ хувилбар дээр 29334хэргийн39490шийдвэр байршуулсан томоохон хэмжээний мэдээллийн сан бүрдээд байна.Цахим санд өдөрт дунджаар 7000-8000 хүн тогтмол хандаж шүүхийн шийдвэр болон бусад мэдээлэл авдаг. 

 

Шүүхийн мэдээлэл гар утсанд багтлаа.

АНУ-ын Азийн сангийн "Засаглал ил тод байдлыг дэмжих” төслийн санхүүжилтээр иргэд, олон нийтэд чиглэсэн шүүхийн цахим сан /www.shuukh.mn/-гийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд хамгийн баялаг /том/ өгөгдлийн сан бүхий, бүх төрлийн таблет, ухаалаг гар утсанд тохирох аппликейшн хувилбарыг боловсруулан, интернэт дэлгүүрт байршуулснаар иргэд үнэгүй татан авч, шүүхийн шийдвэр болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг гар утаснаасаа хялбар аргаар, хурдан хугацаанд авах боломжтой боллоо.

-Олон нийтийн ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдсэн. Хүмүүс суурин компьютер ашиглан интернэтэд орохоосоо илүү гар утаснаасаа ордог болсон. Энэ байдал цаашид улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

 

-Гар утасны дата сүлжээ сайжирч, хөдөө орон нутагт хүрч, үнэ хямдрахын хирээр хэрэглээ нэмэгдэж, иргэдийн байнгын хэрэглээ болж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлж байна

-Гар утасны app –аараа дамжуулан байнгын хэрэглээ болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг явуулах боломжтой болно. Жишээ нь шинээр нэмэгдсэн шийдвэрүүдийн тоогоор алерт өгөх, шүүхүүдийн байршлыг google map дээр үзүүлэн хэргийн харъяалал, утас факс, и-мэйл, цахим хуудас, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн загвар гэх мэт мэдээллээр баяжуулж шүүхэд хандах иргэдийн цаг хугацааг хэмнэн шүүхийн мэдээлэл лавлагааны ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой боллоо. 

 

"Shuukhаппликейшн нь дараах системүүдтэй бүх төрлийн гар утас, таблетуудад сууж ажиллана.

  • Android 2.1 буюу түүнээс хойших систем бүхий бүх төрлийн Samsung, LG, HTC утас болонтаблет.
  • iOS 6.0 буюу түүнээс хойших систем бүхий бүх төрлийн iPhone утас болон iPad



Бусад