Нүүр хуудас > Мэдээлэл > Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа


14-12-2017, 10:07. Зохиогч: admin

   2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс "Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус шүүх, Сум дундын прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан баг, өмгөөлөгчид болон сумуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа нээж, байгууллагууд 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, гарах арга зам, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож зөвлөмж, шийвэр гаргаж шийдвэрлэлээ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад