Нүүр хуудас > Мэдээлэл > Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа


31-01-2018, 17:20. Зохиогч: admin


      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Оросоогийн Нарангэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-гоор шагнасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Оросоогийн Нарангэрэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

          Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж өнөөдөр (2018.01.31) гардуулж, баяр хүргэлээ.

       Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа нар оролцов.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад