Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн тамгын газруудад Үндэсний аудитын газрын итгэмжлэл олголоо

Шүүхийн тамгын газруудад Үндэсний аудитын газрын итгэмжлэл олголоо


8-02-2018, 15:36. Зохиогч: admin


     Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар, Сэлэнгэ аймаг Мандал суман дахь сум дундын шүүхийн тамгын газар, Сэлэнгэ аймаг Сайхан суман дахь сум дундын шүүхийн тамгын газар, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газарт Үндэсний аудитын газрын итгэмжлэл олголоо. Төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа байгууллагууд сүүлийн 3 жил аудитын зөрчилгүй дүгнэгдэж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт сайн, дотоод аудит тогтмол ажиллагаатай байсныг үнэлэн 2017 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж итгэмжлэл олгосон байна. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяа 40 төсвийн шууд захирагчаас Үндэсний аудитын газраас итгэмжлэл авсан байгууллагын тоо 40 хувьд хүрчээ. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч санхүүгийн сахилга хариуцлага сайтай, татвар төлөгчдийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулдаг гэдгийг илтгэсэн хөндлөнгийн үнэлэлт юм.


 

ДОТООД АУДИТЫН АЛБА



Бусад