Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгч тангараг өргөлөө

Шүүгч тангараг өргөлөө


13-03-2018, 14:08. Зохиогч: admin

2018.03.12

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 21 дүгээр зарлигаар тус шүүхэд томилогдсон Шүүгч Б.Эрдэнэмөнх "Шүүгчийн тангараг” өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Ч.Болдбаатар удирдаж, шүүгч Б.Эрдэнэмөнхийг товч танилцууллаа. Ёслолын ажиллагааг тусшүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа нээж "Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны мөнхийн манаач Эрхэм шүүгч таны шийдвэр нь мэргэн, ухаан нь саруул, үг нь үнэн, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байх”-ыг ерөөлөө. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн шүүгч, ахмад шүүгч, нутгийн өөрөө удирдах ёсны болон төр, захиргаа, хууль сахиулах, хууль хяналтын байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэдийн төлөөлөл, шүүхийн захиргааны ажилтнуудыг урьж оролцууллаа. Шүүгч Б.Эрдэнэмөнх "Шүүгчийн тангараг”-ийг бүрэн эхээр нь дуудаж тангаргийн хуудаст гарын үсэг зурлаа.


     
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар.

Бусад