Нүүр хуудас > Мэдээлэл > Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзав

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзав


15-03-2018, 14:59. Зохиогч: admin

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс болон зарим шүүхийн тамгын газрын дарга нар Цагдаагийн е1рөнхий газрын ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цаг/х/а Ж.Амгалан,Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цаг/х/а П.Энхтогтох, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цаг/х/а Эрдэнэхүү, ахлах мэргэжилтэн, цаг/д/х И.Даваажамьян, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн тасгийн дарга цаг/х/ч Т.Баярсайхан нартай 3 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд уулзалт хийлээ.1

      Уулзалтаар 2017 оны Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан төлөвлөгөөний биелэлт, түүнчлэн 2018 онд хамтарсан төлөвлөгөө батлах эсэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний бүтэц, орон тоо, хөдөө орон нутагт тусгайлсан нэгж, нэгжийн удирдлагатай байх, нийслэл, орон нутагт дутагдалтай орон тоог боломжит байдлаар нөхөх, Багахангай дүүрэгт шинээр шүүхийн тамгын газар байгуулж байгаатай холбоотой хамгаалалтын чиг үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчийн орон тоог гаргуулах, эрэн сурвалжлах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, түүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын алба хаагчийг урамшуулж болох тухай, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд зайлшгүй оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар болон цагдаагийн алба хаагч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан хамтарсан сургалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар хэлэлцэв.

 

      Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах саналыг холбогдох газарт хүргүүлэх, эрэн сурвалжлах захирамжийг Эрүүгийн цагдаагийн албанд даалгах замаар эрэн сурвалжлах захирамжийн биелэлтийг хангах, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”, "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-р тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан ойлголцолд хүрч, хамтарч ажиллахаар болов.

 


Бусад