Нүүр хуудас > Мэдээлэл > “Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг” эхэллээ

“Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг” эхэллээ


19-03-2018, 17:22. Зохиогч: admin

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс өнгөрсөн баасан гарагт (2018.03.16) "Иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргуулах нь: асуудал, арга зам” судалгааны тайлан хэлэлцүүллээ. Уг судалгааг 2017 онд хийж гүйцэтгэсэн юм. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач-багш, хуульч Л.Галбаатар судалгааны тайланг танилцуулав.

  

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Зочид судалгаатай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааг сайжруулах шүүмж хэлж, санал солилцсон юм.

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгээс "Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг” цуврал арга хэмжээг 14 хоног тутам зохион байгуулах бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Тус хэлэлцүүлэг ажлын бус цагаар буюу өглөөний 07:00-08:30 цагт болдгоороо онцлог юм.

  

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад