Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа

23-03-2018, 09:50. Зохиогч: admin

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, ШЕЗ-ийн ажлын албаны ахлах шинжээч И.Буманбаяр нар 201оны 03 дугаар сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажилалаа. Тэрбээр шүүгч, ажилтнуудад Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 201оны тайланг танилцуулав. Шүүхийн Тамгын газрын дарга Ч.Болдбаатар шүүгч, ажилтнуудыг болон шүүхийн тамгын газар, шүүхийн 2017 оны тайланг товч танилцууллаа. Мөн шүүхийн орчин нөхцөл, ашиглагддаггүй өргөтгөлийн барилгыг засварлаж өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимыг нэмэгдүүлэх бололцоо байгааг танилцуулж, засварын ажлын хөрөнгийг төсөвт өртөгөөр батлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Мөн тус шүүхийн шүүгч, ажилтнуудаас шүүгч сургалтанд хамрагдах журамтай болох, улсын өмгөөлөгч ажиллуулах шаардлагатай байгаа, төрийн санд төлөрүүлж байгаа улсын тэмдэгтийн хураамжаас хувь олгодог байх, энэ хөрөнгийг олон нийт шүүхээр үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд зарцуулах талаар хуульд тусгах зэрэг саналыг гаргалаа. ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаа шүүхийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх ном, сэтгүүлийг гардуулан өглөө.

Эцэст нь шүүгч, ажилтнуудад ажлын амжилт хүслээ. 

Бусад