Нүүр хуудас > Мэдээлэл > ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА СУРГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА СУРГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


30-03-2018, 12:30. Зохиогч: admin

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН  ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛААС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛСЭН ДАДЛАГА СУРГАЛТЫН ТУХАЙ  МЭДЭЭЛЭЛ

 

2018-03-29 Сайхан сум


Тус байгууллагын шүүгч, ажилтнуудад 2018.03.29-ны өдрийн 16:00 минутанд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн 1 дэх түгшүүрийн дохио дуугарахад "суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангах, 2 дахь түгшүүрийн дохио дуугарахад шүүгч ажилтнууд биеэ халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, "гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй”, 3 дахь түгшүүрийн дохио дуугарахад 1,2-р давхарын ажилтнууд шүүхийн байрны төв хаалгар дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларлаа. Аюулгүйн бүсэд цугларсан шүүгч, ажилчдид бүртгэхэд шүүхийн 20 ажилтнаас 20 ажилтан байв.


Шүүхийн тамгын газраас автомашин, аваарийн болон нөөц хаалганы түлхүүрийг бэлэн байлгах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Цагдаагийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан байцаагч, хамгаалалтын цагдаа, сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Аврах гал унтраах 61-р ангиас шаардлагатай тохиолдолд мэдээлэл хүлээн авах ажилтнуудын өрөөний утсыг авлаа.


Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажилласан дадлага сургалтын үйл явцыг фото хэлбэрээр баримтжуулж сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлж, дадлага сургалтанд хамрагдсан ирцийг Аврах гал унтраах 61-р ангид мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Бусад