Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт эхэллээ

Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт эхэллээ


23-04-2018, 09:20. Зохиогч: admin

Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нарт зориулсан "Цахим архив” сэдэвт архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архивын програм, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх, архивын баримтын нөхөн бүрдүүлэлтийн талаарх онол практикийн мэдлэг дадлага олгох, мэргэшүүлэх сургалт эхэллээ. Сургалтанд анхан болон давж заалдах шатны шүүхийн 53 архив, бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдаж байна.


Сургалт хөтөлбөрийн дагуу Үндэсний төв архивын газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалснаар эхэлж, Баяндөхөм дэх сургалтын төвд энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт эхэллээ
Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт эхэллээ
Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт эхэллээ

Бусад