Нүүр хуудас > Мэдээлэл > Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088” тусгай дугаар ажиллаж байна

Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088” тусгай дугаар ажиллаж байна


12-06-2018, 09:51. Зохиогч: admin

Эвлэрүүлэн зуучлалын

 

Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх "1800-1088” тусгай дугаарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар ажиллуулж эхэллээ.

 

Тусгай дугаарыг ажиллуулснаар иргэд хаанаас ч эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой боллоо. Тодруулбал, аль дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандах,бүрдүүлэх материал, улсын тэмдэгтийн хураамжийн талаарх мэдээллүүдийг авах бүрэн боломжтой юм.

 

"1800-1088” нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой лавлагааны нэгдсэн дугаар юм.


Тус шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан "Санаачилга” бүтээлч ажлын аяны хүрээнд Шүүхийн захиргааны удирдлагын газартай хамтран энэхүү тусгай дугаарыг санаачилжээ.


 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар


Бусад