Нүүр хуудас > Мэдээлэл > Иргэний эрх зүйн онлайн сургалт болов.

Иргэний эрх зүйн онлайн сургалт болов.


30-09-2014, 17:36. Зохиогч: admin


Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн хөгжил, эрдэс баялгийн тогтвортой менежментийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөл, Японы "Жайка” олон улсын байгууллагын "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй хамтран иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулан Иргэний эрх зүйн чиглэлээр зохион байгуулж буй "Онлайн” сургалт 2014 оны 10 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд болов. Сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 17, 18 дугаар шүүхийн шүүгчид хамрагдлаа.

Тус сургалтын нэг онцлог нь шүүгчдэд зориулсан Эвлэрүүлэн зуучлалын сургалтыг Япон улсын мэргэжилтнүүд удирдан явуулсан байна.




Бусад