Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнав


6-07-2018, 03:07. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

Шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулсан зарим иргэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр (2018.07.05) гардууллаа. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм. 
 
Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг дэмжиж, шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийн эдийн засгийн баталгааг төр хангах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд дээрх эрхмүүд үнэтэй хувь нэмэр оруулсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцлоод, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
 
Шүүхийн хүний нөөцийн газар

Бусад