Нүүр хуудас > Мэдээлэл > Сум дундын 18 дугаар шүүхээс мэдээлж байна

Сум дундын 18 дугаар шүүхээс мэдээлж байна


19-03-2015, 09:47. Зохиогч: admin

 

Шүүгчийн туслах Г.Гандөш: "Иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсон”


Асуулт:Та шүүхэд хэзээнээс эхлэн ажиллаж байна вэ?

Хариулт: Би 2012 оны 12 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх буюу Сум дундын 18 дугаар шүүхэд ажиллаж байна.

 

Асуулт: Шүүхийн байгууллага иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа ямар програм ашигладаг вэ?

Хариулт: Монгол улсын хэмжээнд 2014 оноос эхлэн "Иргэн 2014” програм, мэдэгдэх хуудсаар зохигчдийг дуудан ирүүлэх Postnet програм, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүртгэлийн програмыг ашиглаж эхлэсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах, хурдан шуурхай, боловсронгуй болоход чухал ач холбогдолтой болсон юм. Мөн шүүхээс гарч буй шийдвэрүүдийг шүүхийн шийдвэрийн цахим сан болох www.shuukh.mn сайтанд байршуулдаг.

 

Асуулт: Таны дээр дурдсан хэрэглээний програм хангамжуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг програм ямар програм байдаг вэ?

Хариулт: Шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг "Иргэн 2014” програм дээр хийдэг. Энэ нь хамгийн өргөн хэрэглэгддэг програм юм.

 

Асуулт: Энэхүү програмын ач холбогдол нь юу вэ?

Хариулт: Энэхүү програмыг бид ашигласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих, алдаа багасах буюу арилах, шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажил үүргийн хувиарын давхардал арилах, статистик тайлан мэдээг шууд харах, гаргах хэсэгчлэн гаргах судалгаанд хэрэглэх болох мөн шүүгч шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаандаа хяналт тавих, хэргийн шийдвэрлэлтийн үйл явцыг цогцоор нь харах боломжийг бий болгосон.

 

Асуулт: Шүүхийн шийдвэрүүд цахим санд тавигдаж иргэдэд нээлттэй болсон талаар ярина уу?

Хариулт: Шүүхийн шинэчлэлийн нэг том ажил бол shuukh.mn хаягаар дэлхийн аль ч улс орноос иргэд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тойм, шүүх хурлын тов, шүүхийн мэдээлэл, лавлагаа, хаяг байршилын талаар мэдээлэл авах боломжтой болсон явдал юм. Хүн бүр ухаалаг утастай болсон өнөө үед гар утсандаа shuukh аппликэйшныг суулгаж өөрт хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсон.

 

Асуулт: Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.


Бусад