Нүүр хуудас > Мэдээлэл > “Алтан гадас” одонгоор шагналаа

“Алтан гадас” одонгоор шагналаа


13-08-2018, 03:01. Зохиогч: admin

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Жигдэнгийн Баттогтохыг "Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр (2018.08.08) гардууллаа. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж гардуулж ажлын амжилт хүссэн юм.

      Мөн Шүүхийн ёс зүйн хорооны дарга Норлоогийн Эрдэнэцогтыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад