Нүүр хуудас > Мэдээлэл > Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа


3-09-2018, 03:48. Зохиогч: admin

Шүүгдэгч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг бүртгэх, биелэлтийг хангах ажиллагаанд хяналт тавих зорилго бүхий "Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем"-н сургалтыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс зохион байгууллаа.

Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл тайлангийн системийг цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрхэн ашиглах талаарх тус сургалтыг Мэдээлэл, технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа удирдан явууллаа. Сургалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх болон цагдаагийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцоо болон систем ашиглах зааварчилгаа өгч нийслэл дэх дүүрэг хариуцсан цагдаа нарт тус системийн эрхийг хүлээлгэн өгсөн.

Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн Эрэн сурвалжлалт хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, хэв журмын ахлах байцаагч нар түүнчлэн НХЖХ,ОХАБХА-ны Нийтийн хэв журмыг хамгаалах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтан нийт 38 цагдаагийн алба хаагч хамрагдлаа.

Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем нэвтэрснээр Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч бүртгэх, ажиллагааг шуурхай гүйцэтгэх, биелэлтэд хяналт тавих боломжоор хангагдана.

Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа



Бусад