Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчид хүний эрхийн мэдлэгээ ахиуллаа

Шүүгчид хүний эрхийн мэдлэгээ ахиуллаа


19-10-2018, 08:07. Зохиогч: admin

      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 17, 18-нд зохион байгуулсан "Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 40 шүүгч оролцлоо. Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор уг сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Шүүгчид хүний эрхийн мэдлэгээ ахиуллаа

      Хүний эрх, эрх чөлөөний мөн чанар, үндсэн эрхийг хязгаарлах үндэслэлийн талаар онол, практикийн мэдлэг эзэмшиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах мэдлэг чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршсон.

      Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, энэ жилийн сургалтын агуулгад нэмэгдсэн хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, олон улсын гэрээг шүүхэд хэрэглэх нь зэрэг сэдвийн ач холбогдлыг тайлбарласан. Мөн сэдэв тус бүрийг хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, хүний эрхийг хамгаалагч, Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжлийн багш нараар сургалтыг удирдан явуулах болсныг онцолсон юм.

Шүүгчид хүний эрхийн мэдлэгээ ахиуллаа

      "Эмнести интернэшнл-Монгол” байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан "Хүүхдийн эрх ба шүүхийн хамгаалалт”, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт Х.Цэцгээ "Эмэгтэйчүүдийн эрх ба шүүхийн хамгаалалт”, Хүний эрхийн үндэсний комиссын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ "Олон улсын гэрээ ба шүүхийн хамгаалалт”, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн "Өмчлөх эрх ба шүүхийн хамгаалалт”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа "Чөлөөтэй зорчих эрх ба шүүхийн хамгаалалт”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухаан доктор О.Мөнхсайхан "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх ба шүүхийн хамгаалалт” зэрэг сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтыг онолын мэдлэгээс гадна бодит жишээ, бодлого, судалгаа, тоо баримтад тулгуурлан удирдан явуулсан нь үр дүнтэй байсан гэж оролцогчид дүгнэлээ. 

Шүүгчид хүний эрхийн мэдлэгээ ахиуллаа

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад