Нүүр хуудас > Мэдээлэл > “ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


24-10-2018, 01:15. Зохиогч: admin

"Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго нь шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, шүүгчийн ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага төлөвшүүлэхэд оршино.

Сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн мэдээлэл хариуцсан ахлах референт С.Билгүүнээр ахлуулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан явууллаа.

Сургалтад Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхийшүүгч, шүүгчид, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцлоо.

Сургалтын төгсгөлд судалгааны дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд сургалтын талаар үнэлгээний санал асуулгын хуудсыг шүүгчдээр бөглүүллээ.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад